Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 16

Энэ өдөр төржээ

Францын шүүмжлэгч романист ба яруу найрагч, Нобелийн шагналтан Анатоль Франс (1844.04.16-1924.10.12)

Анатоль Франс гэдэг Францын зохиолч Анатоль Франсуа Тибогийн уран зохиолын нэр нь юм. Тэрээр 1920-иод онд дэлхийд алдаршсан бөгөөд Францын уран зохиол, соёлд түүний нэр хүнд халдашгүйгаар дархлагджээ.

Анатоль Франс 1844 оны дөрөвүгээр сарын 16-нд Парис хотноо хуучин номын худалдаачны гэр бүлд төржээ. Франс 1866 онд иезүтийн коллежийг төгсөөд А.Люмеррагийн хэвлэлийн газар ном судлаачаар ажилласан байна. Энэ үеэр тэр  «Парнас» гэх уран зохиолын бүлэгтэй ойртож 1868 онд “А. де Виньи” гэдэг анхны номоо хэвлүүлсэн байв. 1873 онд түүний “Алтан яруу найраг” түүвэр хэвлэгджээ. “Коринфийн хурим” гэсэн драмын яруу найргаа 1877 онд гаргажээ. Франс 1875 оноос “Темпе” сонинд сурвалжлагчаар ажиллаж байгаад тэндээ уран зохиолын шүүмжийн албыг толгойлох болсон байна.
1890-ээд оны Франс “Орчин цагийн түүх” гэсэн нэлээд цуутай шог театрологи хэвлүүлэн дуулиан тарьж байв. Аажмаар тэр үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг зогсох болов. Тэрээр ард түмний гэх их сургуулиудыг үүсгэхэд оролцон лекц уншиж байлаа.
Зохиолч 1921 онд “жишиг болсон стильтэй, хүмүүнлэгээр зовиносон, жинхэнэ галлийн сэтгэлийн хөөрлийг илэрхийлсэн,  гайхамшигтай уран зохиолын ололтынхоо төлөө” гэсэн үнэлгээтэйгээр Нобелийн уран зохиолын шагналтан болжээ.

Энэ өдөр таалал төгсжээ

 Мадам Тюссогийн лааны тосон баримал

Лондоны лааны тосон баримлын музейг үндэслэгч Анна Мария Тюссо (1761.12.07-1850.04.16)

Лондоны лааны тосон баримлын музейг үндэслэгч барималч Мадам Тюссо (жинхэнэ нэр нь Анна Мария Гросхольц) 1761 оны арванхоёрдугаар сарын 7-нд Страсбург хотноо герман айлд төрсөн байв. Швейцарийн Берныг амьдрах газраараа сонгосон юм. Парис, Лондонд өөрийгөө швейцарь  хүн гэдэг байжээ.
Эцэг нь төрөөгүй байхад нь нас барсан учир түүнийг авга ах Курцисс нь үрчлэн авч өсгөжээ. Эмч мэргэжилтэй Курциус бичил хөргийг лааны тосоор бүтээж, паалан урлаг сонирхдог байжээ. Тэр өөрийн дүү эмэгтэй, үеэл охиныхоо хамт Парист ирэн панотикум нээгээд урлантай болжээ.
Анна Мария хар багасаа лааны тосоор баримал хөрөг хийж сурсан гэдэг. Тэрээр 18 настайгаасаа XVI Людовик хааны дүү охин Елизавета гүнжид лааны тосон урлагийг зааж эхэлжээ. Авгыгаа нас барсны дараа тэрээр Франсуа Тюссо гэдэг хүний эхнэр болсон юм. Амьенийн энхийн гэрээ байгуулагдсаны дараа тэрээр Англид гараад эргэж ирээгүй билээ. Гучин жилийн турш Тюссо Британийн арлаар яван өөрийн уран бүтээлээ танилцуулан өргөтгөж байлаа. Мадам Тюссо 74 настайдаа Лондонд музей нээсэн нь өдгөө түүний нэрээр нэрлэгдсэн байгаа билээ.

Мадам Тюссо хүмүүсийн бүрэн хэмжээний эх сурвалжтай нь ер бусын адил баримлуулуудыг арьсны өнгөөр нь бүтээн хиймэл үс, шилэн нүд, жинхэнэ хувьцас оролцуулан бүтээж иржээ. Түүний хамгийн алдартай бүтээл нь Бенжамин Франклин, Вольтер болон өөрийнх нь 81 настайн баримлууд.

Мадам Тюссо 1850 оны дөрөвдүгээр сарын 16-нд нас баржээ. Түүний музей нь өнөөг хүртэл олныг татсаар байна. 1925 онд музейд гал гарч олон баримлуудыг нь устгасан боловч азаар хэвнүүд нь үлдсэн байсан учир баримлуудыг сэргээжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж