Төв аймаг “Гэгээн Муза”-чууддаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Төв аймаг “Гэгээн Муза”-чууддаа хүндэтгэл үзүүллээ

Энэ сарын 14-нд  найм дахь жилдээ зохион байгуулсан “Гэгээн Муза” урлагийн наадмаас 10 цом хүртсэн Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчдэд орон нутгийн удирдлагууд болон нутгийн иргэд хүндэтгэл үзүүллээ. Монголын драмын урлагт “Гэгээн Муза” наадмаас 10 цомыг авсан нь нутгийн иргэдийг үнэхээр их баярлуулсан үйл явдал боллоо гэдгийг энэ үеэр олон хүн хэлж байв. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр Монгол Туургатан театрын дарга, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг “Төв аймгийн Монгол туургатан театр Монголын драмын урлагт сахилгагүй театр. Тиймдээ ч энэ жил энэ амжилтыг үзүүллээ. Цаашид ч олон уран бүтээлээр сахилгагүй байна” гэдгийг онцолж байлаа.  Монгол туургатан театрын ардын урлагийнхан тун удахгүй уран бүтээлийн тоглолтоо толилуулахаар өмнөд хөршийг зорих гэнэ.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж