Дундад зууны хотыг худалдана

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Дундад зууны хотыг худалдана

Италийн Терамо мужид дундад зууны үеийн Валле Пиало хотыг худалдаж байна. Тэр хотыг дөнгөж 55О мянган еврогоор худалдан авч болно гэж Corriere della Sera сонини бичжээ.
Энэ хотын сүүлчийн оршин суугч 1977 онд хотыг орхижээ. Өдгөө уг хотод 3800 кв\м талбай бүхий засвар хийх шаардлагатай 11 чулуун байшин байгаа ажээ. Талбайн нийт хэмжээ нь зургаан га гэнэ.

Валле Пиола хотын тухайн анх 1059 онд дурсагдсан байдаг. Мужийн захиргаанд мөнгө байхгүй учраас “харамсалтай ч гэсэн хотыг худалдаж байна” гэв. Зочид буудлын зориулалтаар хотын нэг байшинг худалдах зар өгсөн ч ганцхан хүн сонирхож байснаа дараа нь наймаанаас татгалзжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж