
Таны ухаалаг гар утсыг ар талдаа дэлгэцтэй мэт харагдуулах E-Ink гэр худалдаанд гарчээ.
Энэхүү гэр нь таны хүссэн зураг болон бичсэн текстийг гаргах ба үргэлж асаалттай байлгасан ч цахилгаан бага зарцуулдаг тул батерейндаа санаа зоволтгүй гэнэ.
Та popSLATE нэртэй арр суулгах хэрэгтэй ба уг арр-ынхаа тусламжтайгаар арын дэлгэцэндээ байрлуулах зураг болон текстээ сонгох юм.
Та хүссэн зургаа гар утсаараа аваад түүнийгээ дэлгэцэн дээрээ гаргаж болно.
Т.ТҮВШИН








