
Кино найруулагч Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон, залуусыг тусгайлан бэлтгэсэн хэмээн буруутгаж байгаа. Г.Бадамрагчааг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс саатуулж, ар гэрийнхэн болон өмгөөлөгч нарын хүсэлтээр өнгөрсөн оны наймдугаар сарын 6-нд батлан даалтад гаргасан юм.
Д.ЖАРГАЛ