Ажилдаа зөвхөн нүцгэнээр

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Ажилдаа зөвхөн нүцгэнээр

Британийн компьютерийн хангамжийн асуудал хариуцсан компани хувцасгүй нүцгэн ажиллах хүмүүсийг хайж байна. Бакингемпширийн Nude House компани тийм ажилчид авах зарлалаа цахим хуудсаар тараасан байна. Nude House компани нь нудистуудын үүсгэн байгуулсан анхны компани учраас ийм зарлал гаргасан гэж компанийн төлөөлөгч Крис Тейлор мэдэгдсэн байв..

Nude House компанид жинхэнэ туршлагатай мэргэжлийн веб кодер эмэгтэйчүүд хэрэгтэй байгаа гэнэ. “Нудизмд сексуальность чухал биш. Бид бүгд л өөрөөр хэлбэр галбиртай. Гэхдээ энд чам шиг тийм хүмүүстэй зэрэгцээд ажиллах боломжийг бид өгнө” гэж компанийн зарлалд бичсэн байлаа. Ажлын чиглэлээр  үйлчлүүлэгч нартай уулзаад байдаггүй учраас албан байрандаа  чөлөөтэй байж болох ажээ. Харин охин компани нь л хувцастай хүмүүсийг хүлээн авах ажлыг хариуцдаг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж