
“Архигүй Монголын төлөө” сүлжээ, “Хөгжлийн танхим” ТББ-аас хамтран “Архигүй Монгол” фото зургийн уралдаан зарлажээ. Судалгаагаар Монголын насанд хүрсэн нийт хүн амын 51 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн дүн гарчээ. Тиймээс архидалтыг бууруулах гарц, шинэлэг санаагаа та бүхэн гэрэл зургийн хальснаа буулгаж, “Архигүй Монгол” уралдаанд дуу хоолойгоо өргөөрэй. Уралдаанд тэргүүлсэн шилдэг таван оролцогчийг “Архигүй Монголын төлөө” сүлжээ, “Хөгжлийн танхим” ТББ-ынхан Монгол Улсын Ерөнхийлөгч уулзуулж, архидалтын эсрэг хэрэгжүүлэх шинэ санаа, санаачилгынх нь талаар хэлэлцэх юм байна.
Уралдаанд оролцох бүтээлийг тавдугаар сарын 5-наас хүлээн авч эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 20-нд шилдэг гэрэл зураг, бүтээлийг шалгаруулах юм байна. Шалгарсан бүтээлийг "Архигүй Монголын төлөө хамтдаа" аяны сурталчилгаанд ашиглах болно.
Бүтээлийг ЭНЭ хаягаар ирүүлнэ үү.
Б.ЭНХ