-УИХ-аас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн ч байнгын хорооны хуралдаан зарлагджээ. Тухайлбал, Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхэлж Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг шийдэх бол дараа нь Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжлэх юм байна.
-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-нийг угтан зохион байгуулагдаж буй “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” сарын аяны талаарх мэдээллийг 10:00 цагт Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын уулзалтын танхимд зохион байгуулна.
-09 цагаас нийслэлийн дүүргүүдийн “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг тогтоох семинар Хангарьд ордны 14 давхарт болно. Семинарт НЗД-ын орлогч Ц.Энхцэнгэл оролцохоос гадна дүүргийн холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцоно.
MN мэдээллийн төвд:
11.00 цагаас Иргэний хөдөлгөөнүүдээс АТГ-т тавьсан шаардлагынхаа талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагаас ИЗНН-ын гишүүд намаасаа гарч буйгаа зарлаж мэдээлэл хийнэ.
12.00 Монголын геологич эмэгтэйчүүдийн клубээс хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.00 Зам тээврийн яам, УБТЗ-ын Удирдах газар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс хамтран “Төмөр замын гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-т зориулж мэдээлэл хийнэ.
– Samsung Galaxy S4 Монголд албан ёсоор нээлтээ хийнэ. Тэди төвийн гадаа 13:00 цагт Мобикомын QR кодыг уншуулж бүртгүүлсэн хэрэглэгчдийн дундаас Samsung Galaxy S4-ийн ялагчийг тодруулах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Мобикомын FB хуудаснаас аваарай.