Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-аас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн ч байнгын хорооны хуралдаан зарлагджээ. Тухайлбал, Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхэлж Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг шийдэх бол дараа нь Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжлэх юм байна.

Түүгээр Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • “Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • “Төрийн албаны зөвлөл дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.


4. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.
Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж