Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хот девелопмент” ХК (өмнө нь “Шад трейд” ХК нэрээр бүртгэлтэй байсан) 2013 оны 4-р сарын 11-нд хувь нийлүүлэгчдийн ээлжилт хурлаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү хурал нь “Файрбөрд”-н хөрөнгө оруулалтын сан тус хувьцаат компанийн гол хувьцаа эзэмшигч болж удирдлагыг хэрэгжүүлж эхэлснээс хойш хийж буй анхны ээлжит хурал юм.Тус компанид “Файрбөрд” хөрөнгө оруулалтын сангаас цаашдын үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг хийсэн бөгөөд энэхүү хурал нь компанид бүтцийн өөрчлөлт хийх анхны алхам юм. Шинээр томилогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь цаашид хийгдэх бүтцийн өөрчлөлт, компанийн цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлж ажиллах юм.
Xувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгууллаа
“Хот девелопмент” ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгууллаа