Хятадын нөөц гурван их наяд доллараас давлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Хятадын нөөц гурван их наяд доллараас давлаа

Хятадын валютын нөөц түүхэндээ анх удаа гурван их наяд ам.доллараас давсан тухай Хятадын ардын банкны мэдээнээс иш татан Bloomberg дамжуулжээ. Энэ жилийн эхний улиралд валютын нөөц нь 197 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны сүүлчээр тэр нь 2,85 их наяд ам.доллар байжээ.

Мэдээллийн агентлаг Хятадын нөөцийн хэмжээ хүлээгдэж байснаас эрчимтэй өссөнийг тэмдэглэсэн байна. Тэд гуравдугаар сарын сүүлчээр нөөц 2,98 их наяд ам.доллар болно гэж дүгнэсэн байлаа.

ХАБ-нб мэдээнээс харвал тус улсын банкууд 679,4 тэрбум юанийн зээл (104 тэрбум доллар) олгосон байна. ХАБ нь зээлийн өсөлтийг хязгаарлан инфляцийг барих бодлого ядуулж байгаа. Мөн энэ сарын эхээр Хятадад суурь ханшийг дөрөв дэх удаагаа нэмэгдүүлжээ. Асар их нөөцөө ашиглан Хятад АНУ болон бусад орнуудын үнэт цаасыг худалдан авах, том компаниудын хувьцаа авах зэрэг ажиллагааг идэвхтэй явуулж байна. Валютын нөөцөөр Хятадын дараа Япон хоёрт, Орос гуравт явж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж