Урлаг, спортын наадам үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Урлаг, спортын наадам үргэлжилж байна

Хөвсгөл аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан урлаг спортын наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр үндэсний сурын харваа, шатар зэрэг тэмцээнүүд нээлтээ хийлээ.

Шатрын тэмцээнд Хөвсгөл аймгийн 22 сумын эрэгтэй эмэгтэй 22 нийт 44 шатарчин 6 хэсэгт хуваагдан оролцож байна.Оюун ухаан, тэвчээрийг шалгадаг тус тэмцээнд хэсгээсээ шалгарсан 12 тамирчин тойргын журмаар тоглох юм. Ингэхдээ нэг өргийг хоёр цаг тоглох бөгөөд цагтаа багтаж тоглолтоо дуусгаагүй тохиолдолд цаг тавьж тоглох аж. Урлаг спортын наадмын шатрын тэмцээний ерөнхий шүүгчээр шатрын спортын мастер Мягмарсүрэн ажиллаж  байна. Дашрамд дуулгахад Хөвсгөл аймгийн удирдлагуудын зүгээс шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн засаг даргын захирамж гарч  “Шатар” аймгийн дэд хөтөлбөр баталжээ. Хөтөлбөрийн хүрээнд сум, багуудыг зориулалтын шатар, ширээ сандал, цаг зэрэг техник хэрэгсэлээр хангах, шатрын клубуудын үйл ажиллагааг дэмжих юм байна.”Шатар” аймгийн дэд хөтөлбөрийг аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс 20 сая төгрөгөөр санхүүжүүүлж байгаа аж.

Д.Идэрмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж