
Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар хөгжлийн төлөө хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Өмнө нь хөгжлийн төлөө 100 залуу багшийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дүгнэсэн бол энэ удаад “Хөгжлийн төлөө хамтдаа-1000 багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 11-ны өдрийн 25 дугаар тогтоолоор энэхүү хөтөлбөрийг баталжээ. Багшийн мэргэжил дээшлүүлэх бодлогыг аймгийн Боловсрол, соёлын газраас тодорхой системтэйгээр хэрэгжүүлж, 2013 он гэхэд багш нар 100 хувь мэдлэг бүтээлгэх сургалтын шинэ технологи арга зүйг эзэмшсэн аймаг болох стратеги зорилтыг хөтөлбөрөө гол зорилгоо болгосон байна.
М.Дэлгэржаргал