Т.Батчимэг дэлхийн аваргыг хожиж, шуугиан тарилаа

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Т.Батчимэг дэлхийн аваргыг хожиж, шуугиан тарилаа

Швейцарийн Женев хотноо болж буй олон улсын шатрын Гран-При тэмцээнд манай шатарчин бүсгүй Т.Батчимэг Дэлхийн аварга, БНХАУ-ын тамирчин Хоу Ифанийг 41 дэх нүүдэлдээ буулган авчээ. Хэдийгээр Т.Батчимэг харьцангуй рейтинг доогууртай ч гэсэн дэлхийд толгой цохьдог шатарчдын нэгийг хожсноор ийнхүү тус тэмцээний гол сенсацийг тариад байна. Хоу Ифань эмэгтэй шатарчдаас дэлхийн аваргын титмийг хамгийн залуудаа хүртсэн тамирчин юм.

Та бүхэнд Т.Батчимэг -Хоу Ифань нарын өргийг толилуулж байна.

Т.Батчимэг-Хоу Ифань

 

1. d4 Nf6 2. Nf3 e6 3. e3 b6 4. Bd3 Bb7 5. O-O d5 6. c4 Bd67. b3 O-O 8. Bb2 Nbd7 9. Nc3 a6 10. Rc1 Qe7 11. cxd5 exd512. Ne2 Ne4 13. Ng3 f5 14. Qc2 Rf7 15. Qe2 g5 16. Rc2 g417. Bxe4 fxe4 18. Ne5 Bxe5 19. dxe5 Nxe5 20. Bxe5 Qxe521. Qxg4 Rg7 22. Qf5 Qd6 23. Rd1 Rf8 24. Qh5 Qe6 25. b4 c626. Ne2 Qe7 27. Nf4 Qf6 28. Qe2 Rg5 29. h4 Re5 30. g3 Qd631. a3 c5 32. bxc5 bxc5 33. Rb2 Ba8 34. Rdb1 d4 35. Rb6 Qd736. Qc4 Kh8 37. Rb8 Rd8 38. Ne6 Bd5 39. Nxd8 Re840. Qxc5 d3 41. Qd4… хар тал бууж өгөв.

Тэмцээний явц


 

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.new.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж