“Оюуны олимп”-ын шилдгийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

“Оюуны олимп”-ын шилдгийг тодруулна

Монголын залуу үеийнхний оюуны чадавхийг дээшлүүлэхийн зэрэгцээ тэдний хүсэл зорилгыг цаг ямагт дэмжихийг чухалчилдаг “Монголын лектор төв”-өөс автомашины шагналтай “Оюуны Олимп”үндэсний тэмцээн зарлалаа. Уг тэмцээнд 16-гаас дээш насны бүх хүн оролцох боломжтой бөгөөд тавдугаар сарын 10-ныг хүртэл www.lector.mn/essay хаягаар бүртгэх аж.

Мөн Монголын лектор төвийн байранд бүртгүүлэх боломжтой юм. “Оюуны олимп” хэмээн нэрийдсэн энэхүү тэмцээн таван үе шаттай болох бөгөөд эхний шалгаруулалтад “Тархины тураал” сэдэвтэй 300-400 үгтэй эссэ бичиж ирүүлэх ёстой аж.  Харин та тавдугаар шатанд оролцох эрхтэй болсон тохиолдолд сэтгэх ур чадвараараа тэргүүн байрын төлөө хүч үзэх боломжтой болох юм. Мэдээж ялагч болсон тохиолдолд суудлын автомашинаар шагнуулна. Монгол Улсын хэмжээнд урьд хожид энэ удаагийнх шиг 20 сая төгрөгийн шагналтай илтгэлийн тэмцээн болж байгаагүй бөгөөд “Монголын лектор төв” оюун ухааны үнэ цэнийг дээдлэгч залуусын хүсэл зоригийг дэмжих зорилгоор шагналын санг нь өндөр тогтоосон ажээ.

Залуус аа, “Оюуны олимп”-д оролцож автомашинаа хожоорой

Эрхэм залуу хүн танд санаа бодлоо бусадтай хуваалцаж, өөрийн оюун ухааны хүч чадлын хэм хэмжээг мэдрэхийг хүссэн чин эрмэлзэл бий юу. Хэрэв та яг одоо энэ бүх боломжийг ашиглахыг хүсч байгаа бол “Монголын лектор төв”-ийг зориорой. Өнгөрсөн хугацаанд Монголын боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж, залуу үеийнхний оюуны чадавхийг хөгжүүлэхийг чухалчилж ирсэн уг төвөөс энэ удаад 20 сая төгрөгийн сантай “Оюуны олимп” гэх үндэсний тэмцээнийг зарлалаа. Уг тэмцээн таван үе шаттай болох бөгөөд эссэ бичлэг, илтгэх ур чадвар болон сэтгэх чадвар дээр тулгуурлах бөгөөд та тэргүүн байр эзэлсэн тохиолдолд суудлын автомашинаар шагнуулах аж. Бүртгэл 5-р сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

“Монголын лектор төв” оюуны чадавхийг 20 саяар байллаа

Эр бяр, хурд хүчийг чухалчилж, бай шагналынх нь хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ үед “Монголын лектор төв” оюуны салбарт хувьсгал хийхээр шийджээ. Учир нь уг төвөөс 4-р сарын 25-наас тавдугаар сарын 18-ны хооронд “Оюуны олимп” зохион байгуулах бөгөөд тэргүүн байрны эзнийг нь автомашинаар шагнах аж. Хэрэв та энэхүү тэмцээнд оролцохыг хүсвэл дээрх хугацааны дотор “Тархины тураал” сэдвээр300-400 үгтэй эссэ бичиж, “Монголын лектор төв”-ийн байранд хүргүүлэх буюу www.lector.mn/essay хаягаар бүртгүүлээрэй.Ингэснээр та 20 сая төгрөгийн шагналын сантай “Оюуны олимп”-ын оролцогч болох юм.

Хурдан морийг бус хурдтай сэтгэгчийг автомашинаар шагнана

Сүүлийн үед хурдан морины уралдааны бай шагнал өдрөөс өдөрт өсөх болсон. Бөхчүүдийн хувьд ч адилхан. Энэ нь үндэсний уламжлалаа дээдлэх давуу талтай ч оюуны салбарт хүч сорьж буй залуусын урам зоригийг мохоох, тэдний хүсэл сонирхлыг хөшүүрдэх хөшүүрэг байхгүй болсныг баталж буй. Тэгвэл “Монголын лектор төв”-өөс энэ бүхэнд өөрчлөлт хийж, 16-гаас дээш насны монгол хүн бүрийг автомашины шагналтай “Оюуны олимп”-д оролцохыг урилаа. Хэрэв та оролцохыг хүсвэл “Монголын лектор төв”-ийн байр болон тус төвийн www.lector.mn/essay гэх цахим хуудсаар 5-р сарын 10-ныг хүртэлх хугацаанд амжиж бүртгүүлээрэй. Гол нь хурдан морийг бус хурдтай сэтгэгчийг үндэсний хэмжээнд шалгаруулж, автомашинаар байлах уг тэмцээн хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй гэдгээрээ давуу талтай юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж