
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн төрсөн өдөр өчигдөр тохиолоо. 70 насных нь ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга С.Батболд 2011 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гадаад оронд ажлын айлчлалаар яваа УИХ-ын даргатай утсаар ярин баяр хүргэж, урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.