
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цэвэр цэмцгэр оршин суух үүднээс бүх нийтийн их цэвэрлэгээг сард нэг удаа зохион байгуулахаар уриалга гаргасан. Энэ сарын бүх нийтийн их цэвэрлэгээ өчигдрөөс эхэлсэн бөгөөд гэр хорооллын иргэд идэвхтэй оролцож байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооныхон Дамба, Дарь эхээс Сансарын колонкийн уулзвар хүртэлх зам дагуу, Сэлбэ голын эрэг орчмыг цэвэрлэж байна. Цэвэрлэгээнд ахмад настан, хүүхдүүд идэвхтэй оролцож байгааг Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Анар онцолж байна.
Д.Долгор