Энэ дагуу Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүнийг анх удаа хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулах зорилгоор байгууллаа.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу Хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Дашзэвэгийн Эрдэнэчулууныг, Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Дамдинсүрэнгийн Дамдин-Одыг, Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэгийг, Хууль зүйн яамнаас Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар тус тус нэр дэвшүүлэн санал болгосныг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч томиллоо.