Норвегийн хаан зэрлэг омгийнхонтой дөрөв хоножээ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Норвегийн хаан зэрлэг омгийнхонтой дөрөв хоножээ

Норвегийн хаан Харальд V эртний хүслээ биелүүлж, Өмнөд Америкийн Амазонкийн шугуйд амьдардаг Яномамо омгийнхонтой дөрөв хоногийг өнгөрүүлжээ. Хоёр сарын өмнө 76 насны босго давсан Норвегийн хаан 1950-аад онд дэлхий дахинтай анх харилцсан омгийнхонтой хамтдаа хэдхэн ч болтугай хонохыг эртнээс хүсч ирсэн ажээ.

Норвегийн хаан зэрлэг омгийнхонтой хамт дөрөв хонохдоо сэтгүүчид юмуу туслах дагуулж яваагүй гэнэ.

"Омгийнхон хэрхэн ан хийж, зэрлэг амьтдыг агнаж байгааг би нүдээрээ харсан. Тэр ирвэсээс авахуулаад тоть хүртэл бүх амьтдыг тун хялбархан агнадаг юм билээ" гэж хаан Харальд V бахархан ярьсан байна.

Тэрээр Амазонкт өнгөрүүлсэн дөрөв хоногоо "Мартагдашгүй өдрүүд" хэмээн нэрлэсэн байна.

Норвегийн төр засгаас экваторын бүсийг хамгаалахын тулд багагүй мөнгийг жил бүр хандивладаг аж. 2009-2015 онд л гэхэд Амазонкийн шугуйг хамгаалах, аврах ажилд 1 тэрбум орчим ам.долларыг Норвег улс гаргахаар болсон байна.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж