“Сайтар эргэцүүл”- анхны сэтгэлгээний жүжиг

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

“Сайтар эргэцүүл”- анхны сэтгэлгээний жүжиг

Монголд анх удаа либертари зохиолоор тавьсан философийн жүжиг өнөөдөр үзэгчдэд хүрэх гэж байна. Либертари зохиолч гэдгээрээ алдаршсан Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжиг өнөөдөрөөс Чойномын нэрэмжит “Од” театр буюу хуучнаар Ард кино театрт тоглож эхэлнэ.

“Алтан Тариа” компани ивээн тэтгэж байгаа энэ жүжгийн зохиолыг Философийн ухааны доктор Б.Батчулуун орчуулж, жүжгийн дүрүүдийг Х-ТҮЦ хамтлагийн чадварлаг жүжигчид амилуулах юм.

Ирэх тавдугаар сарын 1 хүртэл тоглох энэхүү жүжиг нь гүн сэтгэлгээ бүхий философийн драмын жүжиг бөгөөд мини театрт тоглох тул бүх зүйл бодит, шинэлэг байна хэмээн зохион байгуулагчид хэлж байна.

Монголд өмнө нь ийм сэтгэлгээний, гүн ухааны гэж болох философийн драм тавигдаж байгаагүйгээрээ онцлог.

Айн Рэндийн “Эх сурвалж”, “Атлантын нуруу тэнийв” зэрэг романыг монгол хэлнээ орчуулж, хэвлүүлснийг уншигч та уншиж, түүний гүн ухааны философи сэтгэлгээг биширсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Жүжгийн тасалбарын захиалгыг 99080129 утсаар авч, үнэгүй хүргэж өгнө.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж