Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 053 дугаар зарлигийг хэрэгжүүлэх
ажлын хүрээнд “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжүүлэлтийн төвшин
тогтоох сорил” авах ажил орон даяар үргэлжилж буй. Сорил гэдэг нь нэг
ёсондоо хувь хүний үзүүлэлт, бие бялдрын хөгжлийг хянах хяналтын самбар
юм. Тиймээс Спортын бэлтгэлийн төвөөс онцгой ач холбогдол өгөн, орон
даяар хэрэгжүүлж буй бүх нийтийн сорилд өнөөдөр /05.06/ урлаг, спортын одод
оролцлоо.

“Аврагч” спорт хорооны зааланд болсон эл
арга хэмжээнд дуучин Д.Болд, жүжигчин Э.Ууганбаяр тэргүүтэй
урлагийн одод, мөн Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Дэлхийн аварга
П.Сэрдамба, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, Гавьяат тамирчин
Н.Баярмаа нарын шилдэг тамирчид олон нийтийг уриалж, бие бялдрын сорил өглөө.
ФОТОГ: Boloroo Davaadorj.