
Дотроо арван унтлагын өрөөтэй шинэ байшингаа Род 4.65 сая еврогоор худалдан авчээ. Тэрээр одоогоор эхнэр Пенни, долоон настай Аластайр болон хоёр настай Эйден хүүхдүүийнхээ хамт шинэ харшдаа тухлах аж. Родын гэр бүл Лос-Анжелест мөн том хэмжээний хувийн эдлэн, байшинтай гэнэ. “MailOnline”-д Родын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Род удахгүй аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа аж.
Э.АНХТУЯА 


