Долоо хоногийн өрнийн зурхай V/06-V/12

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай V/06-V/12

Хонины орд
(III/21-IV/19)

Олсны хирээр мөнгөө зарах хэрэггүй. “Томрохыг” хүсч байгаа бол мөнгө үрэхийн оронд ашигтай зүйлд хөрөнгө оруул. Аялал, зугаалга, урилга заллага, утасны дуудлага тасрахгүй.

Үхрийн орд
(IV/20-V/20)

Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ. Шүүх, цагдаа, сургуулийн урилга, Засгийн газар, нууц хэрэг явдал эсвэл дотно хүнтэй холбоотой чухал мессеж ирнэ.Том төсөл эхлүүлэхэд бусдын тусламж зайлшгүй хэрэгтэй.

Ихрийн орд
(V/21-VI/20)

Өрсөлдөөны талбараас зайлсхий. Учир нь таны гайхалтай зан чанар амжилт дагуулах үе нь одоо биш. Мөнгө, секс, ажил, гэр бүлийн аар саар асуудлууд удахгүй цэгцэрнэ.

Мэлхийн орд
(VI/21-VII/22)

Бизнесийн ашигтай төсөл хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг. Гэвч төсөлд найз нөхдөө хамруулж, романтик сэтгэл хөөрөл, дэврүүн санаанд хөтлөгдөх хэрэггүй. Түншлэх, карьераа ахиулах нөлөө бүхий хоёр хүнтэй холбоо тогтооно.

Арслангийн орд
(VII/23-VIII/22)

Нэр хүнд, карьер, байр суурь өндөр, амбиц ихтэй долоо хоног.  Гэвч замаа товчилж, амжилтад хурдан хүрэх гэж чармайх хэрэггүй. Бүх зүйл санаснаар бүтэж, сэтгэл хангалуун байна.

Охины орд
(VIII/23-IX/22)

Мөнгө санхүү, хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарч, шинэ үе эхэлнэ. Эргэлзэж байгаа зүйлээ түр хойш тавьж, судалж, танд. Том төсөл, зарга эхлүүлэх хэрэггүй.

Жинлүүрийн орд
(IX/23-X/22)

Хөрөнгө оруулахад тохиромж­гүй долоо хоног. Хувийн амьдрал, дотно харилцаа, секс, судалгааны ажилд өр, зээл сөргөөр нөлөөлж болзошгүй. Биеийг чинь эзэмдсэн бол сэтгэл чинь минийх гэсэн бодол хол явахгүй.

Хилэнцийн орд
(X/23-XI/21)

Ажил, мөнгө эсвэл секстэй холбоотой мессеж ирнэ. Юу ч байлаа гэсэн саналыг хойш тавьсан нь дээр.  Бусдаас хамааралгүй байхыг хичээ. Ажил дээр анхаарал татах нэгэн гарч ирнэ.


Нумын орд
(XI/22-XII/21)
Гэр бүл, хувийн амьд­ралд шинэ байранд орох, гэрлэлт, (салалт ч байж мэднэ) зэрэг олон зүйл гарч ирнэ. Бүх ачааг ганцаараа үүрэх гэх хэрэггүй.


Матрын орд
(XII/22-I/19)
Хувийн амьдрал, гэр бүл, хүүхдүүд, аар саар асуудлаар дүүрэн долоо хоног. Хуурамч гоо үзэсгэлэн, хөнгөн дурлалын урхи таныг отож байна. Үл хөдлөх хөрөнгө, сангийн хэрэг явдлууд шийдэл хүлээж байна.

Хумхын орд
(I/20-II/18)
Утасны дуудлага тасрах­гүй долоо хоног. Гэхдээ  зарим дуудлагыг, жишээлбэл, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг санал бол­госон дуудлагыг бүү хүлээж ав. Долоо хоногийн сүүлээр санамсаргүй хүнээс гэнэтийн дуудлага ирнэ.


Загасны орд
(II/19-III/20)
Санхүүгийн хувьд хөл дээрээ зогсч, ахиж дэвших үе. Энэ онцгой үе ирэх хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Бичиг цаас, аялал, айлчлал, мессеж, дуудлага тасрахгүй. Хайр дурлалаас хол бай.

ДОРНЫН зурхай

Аргын тооллын: 2013.5.6 Даваа гариг
Билгийн тооллын: 27. Таван шар мэнгэтэй хар бич өдөр
Наран ургах шингэх: 5.43-20.15
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Аргын тооллын: 2013.5.7 Мягмар гариг
Билгийн тооллын: 28. Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр
Наран ургах шингэх: 5.42-20.16
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Аргын тооллын: 2013.5.8 Лхагва гариг
Билгийн тооллын: 29. Гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр
Наран ургах шингэх: 5.40-20.18
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага:  Хуран үйлдэхүй

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Аргын тооллын: 2013.5.9 Пүрэв гариг
Билгийн тооллын:  30. Хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
 Наран ургах шингэх: 5.39-20.19
 Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
 Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатгыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Аргын тооллын: 2013.5.10 Баасан гариг
Билгийн тооллын: 1. Нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр
Наран ургах шингэх: 5.38-20.21
Үс засуулбал: Нас ахар болно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Аргын тооллын: 2013.5.11 Бямба гариг
Билгийн тооллын: 1. Есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Наран ургах шингэх: 5.36-20.23
Үс засуулбал: Нас ахар болно
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Аргын тооллын: 2013.5.12 Ням гариг
Билгийн тооллын: 2. Найман цагаан мэнгэтэй шар бар өдөр
Наран ургах шингэх: 5.35-20.24
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №010

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж