Шүүх шүүхээ удирддаг системийг хална

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Шүүх шүүхээ удирддаг системийг хална

Шүүх шүүхээ удирддаг системийг халах хэрэгтэй

Төрийн ордонд хоёр өдөр хуралдсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат хуульч Б.Чимид Шүүхийн тухай багц хуулийн төслийг санал болгосон. Энэ талаар нь түүнээс тодруулсан юм.

-Шүүхийн тухай багц хуулийн төслийн талаараа танилцуулаач?

-Багц хуульд дөрвөн хууль багтаж байгаа. Үүнд, Шүүхийн тогтолцооны тухай хууль. Энэ нь шүүхийн гурван шатны байгууллагын бие даасан байдлыг хангахад чиглэсэн эрх зүй, эдийн засаг, ёс суртахууны үндсийг тодорхойлсон ийм хууль юм. Хоёрдугаарт, шүүгчдийн эрх зүйн байдлын тухай гэсэн хууль бий. Өөрөөр хэлбэл, шүүгч хүн Монголын нийгэмд болон төрийн системд ямар байр суурь эзлэх вэ гэдгийг хөндсөн. Мөн Шүүгчийн хараат бус байдлыг хангах тухай асуудлыг тодруулсан. Түүнчлэн “шүүгч, шүүгчийн эрүүл ахуйн нөхцөл болон орон байрных нь аюулгүй байдал яаж хангагдах ёстой” гээд бүх асуудлыг тусгасан. Шүүгч хүн хэрэг үйлдвэл ямар байдлаар, хэн, яаж хариуцлага хүлээлгэх вэ гээд нарийн асуудлуудыг нэлээд оруулсан. Удаах нь, Шүүгчдийн ерөнхий зөвлөлийн тухай хууль юм. Үүн дотор, шүүх шүүхээ удирддаг системийг халах гэж байна. Мөн шүүхийн дарга харьяа шүүхээ удирддаг байдлыг халах систем байдаг. Тэд зөвхөн шүүхийн хяналт тавина. Харин захиргааны талаас хэн удирдаж, хэн зохион байгуулах вэ гэдгийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, энэ бүхнийг Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг биеэ даасан, УИХ-аас байгуулагддаг ийм байгууллага байх юм.

Х.АМГАЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж