Катарын төлөөлөгчдийн цуваа руу халджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Катарын төлөөлөгчдийн цуваа руу халджээ

Катарын албаны төлөөлөгчид Сомали улсад айлчлах үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн тухай “CNN” мэдээлжээ. Сомалийн албаныхны мэдээлснээр Катарын албаны төлөөлөгчдийн автомашины цуваа нийслэл Могадишу хотод цагдаагийн хамгаалалтан дор зорчиж явах үеэр нэгэн автомашинтай амиа золиослогч халдаж бөмбөг дэлбэлсэн байна. Үүний улмаас найман хүн амь үрэгдэж, өөр найман хүн гэмтэж шархатсаны ихэнхи нь цагдаа нар байжээ. Энэхүү халдлагыг лалын “аль-Шабааб” үйлдсэн болохоо хүлээсэн бөгөөд тэд Сомалийн Дотоод хэргийн сайдын хөнөөхөөр төлөвлөсөн байна.

Амиа золиослогчийн халдлагын дараа Сомалийн зарим хэвлэлүүд Катарын албаны төлөөлөгчдийн хамт Сомалийн Дотоод хэргийн сайд зорчиж явсан гэж мэдээлж байсан ба Дотоод хэргийн сайдын төлөөлөгчийн зүгээс дээрх мэдээллийг эрс үгүйсгэсэн аж.

Сүүлийн өдрүүдэд аль-Шабааб бүлэглэл томоохон хэмжээний халдлага үйлдэх тухай анхааруулсны дагуу Сомалийн Засгийн газраас нийслэл Могадишу хот доторх болон түүнийг тойрсон авто замуудад өндөржүүлсэн цэргийн хамгаалалт гаргаад байсан байжээ. Гэвч энэхүү хамгаалалтыг буулгасны маргааш нь Катарын албаны төлөөлөгчдийн автомашины цуваа руу амиа золиослогч халдлан бөмбөг дэлбэлсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж