“Универсиад”-ын модон бөмбөгийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

“Универсиад”-ын модон бөмбөгийн аваргууд тодорлоо

Монголын оюутны спортын “Универсиад” III  их наадмын модон бөмбөгийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд “Монгол шилтгээн” цогцолборын модон бөмбөгийн талбайд болж, аваргууд тодорлоо. Тэмцээнд есөн их, дээд сургуулийн эрэгтэй 44, эмэгтэй 43 таимрчин өрсөлдсөн байна.

Тэмцээн ганцаарчилсан /эрэгтэй, эмэгтэй/ 24 талбайд, баг /эрэгтэй, эмэгтэй/, дан хос, холимог хос гэсэн дөрвөн төрлөөр тус тус 12 талбайд явагдаж дүнгээ гаргав.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд ХААИС-ийн оюутан Н.Санжаадамба /103 оноо/, ХААИС-ийн оюутан Б.Баянбулаг /105 оноо/, ШУТИС-ийн оюутан Б.Бат-Энх /108 оноо/, эмэгтэйчүүдээс ШУТИС-ийн оюутан Г.Отгонтуяа /112 оноо/, ШУТИС-ийн оюутан Ц.Баярцэцэг /120 оноо/, ХААИС-ийн оюутан Б.Оюунтуяа /121 оноо/, харин холимог хосын төрөлд ХААИС-ийн оюутан Б.Баянбулаг, Б.Отгонтуяа, ШУТИС-ийн оюутан Б.Бат-Энх, Э.Энхтүвшин, ШУТИС-ийн оюутан Д.Доржцэрэн, Г.Ижилцэцэг, эрэгтэй хосын төрөлд МУБИС-ийн оюутан Б.Цэрэнбат, Т.Батхүү, Архангай аймаг дахь МУБИС-ийн оюутан М.Мөнх-Од, Х.Энхболд, ШУТИС-ийн оюутан Д.Отгонпүрэв, Т.Төмөрбаатар, эмэгтэй хосын төрөлд ШУТИС-ийн оюутан Ц.Баярцэцэг, Г.Отгонтуяа, ХААИС-ийн оюутан Б.Цэрэндулам, М.Оюунжаргал, Дархан Политехникийн коллежийн оюутан Д.Мөнгөнтуяа, Г.Гантуяа, багийн төрөлд эрэгтэйчүүдээс ХААИС, ШУТИС, МУБИС, эмэгтэйчүүдээс ШУТИС, ХААИС, Мон-Алтиус БТДС тус тус эхний 3-н байрт шалгарч их наадмын алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд болжээ.

Байгууллагын нэгдсэн дүнгээр 1-р байранд Г.Болдбаатар дасгалжуулагчтай ШУТИС, 2-р байранд Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС, 3-р байранд С.Батцоож дасгалжуулагчтай МУБИС мөнгөн шагнал, медаль, өргөмжлөлөө гардан авлаа. 

Универсиад наадмын модон бөмбөгийн тэмцээн өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад нилээд өрсөлдөөнтэй явагдаж, багууд бэлтгэл сургуулилтаа сайтар хангасан нь харагдаж байлаа.  

Дашрамд хэлэхэд Хонконг улсад өнгөрсөн 4-н сард зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-ийн эрэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртсэн сайхан амжилт үзүүлсэн юм.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛЫЛ ЯАМ
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж