“Сүхбаатар-89” спортын цогцолбор барина

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

“Сүхбаатар-89” спортын цогцолбор барина

Шинэчлэлийн жишиг аймаг Сүхбаатар спортын шинэ цогцолбортой болох мэдээ байна. Энэ ажлыг Сүхбаатар аймагт 1989 онд сургууль төгсөгчид санаачилжээ. Тэд төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахаар өнгөрсөн онд төрийн бус байгууллага байгуулсан байна.

Энэ удаа Баруун-Урт хотод хүүхэд залуус зориулсан “Сүхбаатар-89” олимп цогцолбор барихаар ажиллагаагаа эхлүүлжээ. Цогцолборын шав тавих нээлтийн ёслол өнөөдөр /05,06/ тус аймгийн төвд болно.

1989 онд сургууль төгсөгчдийн төлөөлөл, аймгийн ЗДТГ, “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид оролцох юм байна.

Ч.ЗОТОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж