Цайзаас Офицеруудын ордон хүртэлх замыг хаав

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Цайзаас Офицеруудын ордон хүртэлх замыг хаав

Офицеруудын ордны аюулгүйн тойргоос хойш Цайз захын уулзвар хүртэлх 0.9 км авто замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 4-нөөс эхлэн долоо хоногийн хугацаанд бүрэн хязгаарлаад байна. Учир нь Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэхүү замыг "Наранбулаг Хан" ХХК засварлаж байгаа аж.

Замын засвар, шинэчлэлтийн ажил энэ сарын 11-нд дуусна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж