
Колумбийн экс-ерөнхийлөгч Альваро Урибе Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өөрийг нь хөнөөх оролдлого хийх гэж байна хэмээн мэдэгдсэн тухай Reuters мэдээлэв.
“Урибе намайг хөнөөхөөр бэлтгэж байгаа. Тэр алуурчин бөгөөд надад түүнийг Венесуэлийн барууны хүчинтэй холбоотой гэх баталгаат материал байгаа” гэж Мадуро хэлжээ.
Венесуэлийн ерөнхийлөгч энэ хэрэгтээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын дэлхийн баруун хэсгийг хариуцсан орлогч асан Рожер Норьега ба Отто Рейч нарыг хамруулжээ, тэд намайг буулгаж, миний амь биеийг устгахаар төлөвлөөд байгаа тэр нь бүтэхгүй. Учир нь намайг Христи, Чавесийн адислал хамгаалж байгаа хэмээн тэр өгүүлжээ.
Мадурогийн хэлснээр, Венесуэлийн барууны хүчин түүнийг хөнөөхөд бэлэн байгаа бөгөөд тэднийг хоёр америк толгойлж байгаа ажээ.