“Хүслийн бороо” маргааш шивэрнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.05-нд нийтлэгдсэн

“Хүслийн бороо” маргааш шивэрнэ

Дуурь бүжгийн эрдмийн театраас ажлын гараагаа эхэлж, Болгар улсад мэргэжлээрээ суралцаж буй залуу дуучин Л.Солонгын "Хүслийн бороо" анхны бие даасан цомог бэлэн болжээ.

Дуучин Л.Солонго “Сэлэнгэ сайхан нутаг”, “Сэрээч сэтгээч”, “Цас бид 3” зэрэг олон дуугаараа залуусыг байлдан дагуулж, “Амьнаас үнэтэй Монгол” дуугаа өөрийн багш Ардын жүжичин А.Долгорын хамт дуулж олны хүртээл болгосон билээ. Залуу дуучин Л.Солонгын анхны цомог  болох “Хүслийн бороо” маргааш албан ёсоор олны хүртээл болох юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж