Консулын газрын тоог нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.05-нд нийтлэгдсэн

Консулын газрын тоог нэмэгдүүлнэ

Монгол улсаас гадаадад улсад суух консулын газар, Элчин сайдын яам нээх, нэмэгдүүлэх, тэдгээрийг шинээр байгуулах зэрэг ажлуудыг хийх талаар Засгийн газраас анхаарал тавин ажиллаж буй.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Индонез улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээх, Лалын Бүгд Найрамдах Афганистан улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Турк улсын нийслэл Истанбул, Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэп Бишкек хотод Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар, БНСУ-ын Пусан хотод Консулын газар тус тус нээн ажиллуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Энэхүү саналыг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж