Бельгийн Шеллебелле хотод төмөр зам дээр химийн бодис тээж явсан галт тэрэгний хэд хэдэн вагон дэлбэрсэн тухай RTL агентлаг мэдээлэв.

Фотография: RTL Info
Дэлбэрэлтийн дараа галт тэрэг шатсан бөгөөд галыг унтраахаар хэдэн цагийн турш аврагчид ажиллав. Ойролцоогоор ойр орчмын 250 орчим хүнийг нүүлгэсэн байна.
Нидерландаас ирж явсан галт тэргэнд 13 вагон байсан ба одоо Шеллебелле хотыг Веттерен хоттой холбосон төмөр зам хаагдаад байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР