
Айлчлалын үеэр Монгол, Кувейтийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт нэмэх, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн Сангийн шугамаар хэрэгжих хамтарсан төслүүд хэрэгжүүлэх болсноо танилцуулсан байна. Тухайлбал манай оронд барих парламентын ордны төслийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон талаараа Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.
Ш.ЧИМЭГ