Хуулийн төсөлд санал оруулна

Хуучирсан мэдээ: 2013.05.05-нд нийтлэгдсэн

Хуулийн төсөлд санал оруулна

Засгийн газрын хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар хэлэлцсэн байна.

Дээрхи хуулийн төсөлд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан дахин боловсруулаад байгаа юм. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар энэхүү нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцээд, Нийтийн албанд  нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болсон байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж