1000 орчим гал сөнөөгчид, аврагчид ойн түймрээс 3000 орчим байр, орон сууцны оршин суугчдыг аюулгүй газарт нүүлгэжээ. Лос-Анжелес хотоос хойш 80-аад км-ийн цаана ойн түймэр гарсны улмаас 15 байр галд өртөөд байна.
Фото: AP
Гал түймрийн улмаас Рacific Coast гэдэг Номхон далайн Америкийн баруун эргийн дагуух авто замыг хаагаад байна. Цаг уурчид энэ зуныг ихээхэн халуун гантай байна гэж мэдээлж буй учраас гал түймрийн аюулаас сэргийлэхийг анхааруулаад байгаа аж.
Галын эсрэг онцгой арга хэмжээ авахад зөвхөн Америкийн өмнөд мужуудад бэлтгээд зогсохгүй, зүүн хойд нутгийн Нью-Йорк, Вермонт, Массачусетс, Нью-Гэмпшир, Коннектикут муж улсуудад бас бэлтгэл ажил эхлээд байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР