Уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ

Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Цэн И Мин, Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгч Ли Гүэй Пин, Эх нялхасын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэгийн тэргүүн  Г.Аянга нар "Монголын уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр"  түншлэлийн гэрээнд  өнөөдөр гарын үсэг зурсан байна. Уг хамтын гэрээний ажлын хүрээнд орон нутагт амьдарч буй төрөлхийн уруул тагнайны эмгэгтэй хүүхдүүд үнэ төлбөргүй мэс ажилбар хийх юм байна.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж