“Surgeon Simulator 2013”-ыг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.04-нд нийтлэгдсэн

“Surgeon Simulator 2013”-ыг танилцуулж байна

Энэ удаад Gamer-чууддаа“Surgeon Simulator 2013” тоглоомыг танилцуулж байна. Энэхүү тоглоом маань “Bossa studios”-ийн бүтээл бөгөөд 2013 оны 4 сарын 19-нд нээлтээ хийжээ. Нээлтээ хийснээс 2 хоногийн дараа “Games Top”-т 8,0 оноо авчээ. Харин “IGN” дээр 7,8 оноо авсан байдаг. Ийм үнэлгээтэй тоглоом нь тун дажгүй, сайхан гэж ангилагддаг байна.

“Surgeon Simulator 2013” гэж юу вэ?

“Surgeon simulator 2013” бол зугаатай бас хэтэрхий ажиллагаа ихтэй тоглоом. Nigel Burke түүний салганасан гар хуруу зүгээр байсан бол мэс засалчийн ажлаа амжилттай гүйцэтгэх байсан байх. Харин та өвчтөнд мэс заслын аргаар эвийг нь олж мэс ажилбар хийснээр аврах болно. Энэ тоглоомын туршилтын загвар нь 2013 оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн байна. Ингээд “Global Game Jam” тоглоомын тэмцээнд 48 цагийн дотор тоглогчид туршилтын хувилбарыг шалгах зорилгоор тоглож эхэлжээ. Тоглооомд эмч нарын бүхий л мэс заслын хэрэгсэл байх бөгөөд багаж зэвсэг нь бага зэрэг хорлонтой байдлаар тоглоомд тусгагдсан байна. Компьютерын гар ба хулганы үйл ажиллагаануудыг ашиглан тоглох боломжтой. 48 цагийн турш туршилтын загварыг нь тоглож байхдаа зарим шинэ зүйлийг нэмсэн байдаг. Тухайлбал, бөөр шилжүүлэн суулгах мэс засал ба тархи шилжүүлэн суулгах мэс заслын ажиллагааг хоёр дахин ихэсгэж, деталчилж оруулжээ.

Уг тоглоом нь 18+ дээш насныханд зориулагдсан болно.

Шаардагдах хамгийн бага системийн үзүүлэлт:

Үйлдэлийн систем:  Windows® XP / Vista / 7
Процессор: 1,5 Ghz дээш
Санах ой: 1,5 GB дээш
График карт: 128 MB дээш, 3D graphic card
DirectX®:  9.0
Sound: DirectX® compatible
Хард диск сул зай: 1,5 GB

Ш.ТЭНГИС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж