Нийтийн эрх ашгийн талаар илүүтэй хөндөв

Хуучирсан мэдээ: 2013.05.04-нд нийтлэгдсэн

Нийтийн эрх ашгийн талаар илүүтэй хөндөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийслэлийн иргэдтэй  хийсэн уулзалт дөнгөж сая өндөрлөлөө. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч өнөөгийн нийгэмд болж бүтэж буйг үлдэж хоцорсонтой нь хамтад нь тайлбарласны дээр  өөрийн үзэл бодлоо илэрхийлэв. Уулзалтад оролцсон иргэдийг төлөөлж 30 гаруй хүн үг хэлж, асуулт асуусны дээр бичгээр санал, сэтгэгдлээ хүргэсэн  байна. Тэд нийслэл хот өдрөөс өдөрт өнгө орж байгаад талархалтай байгаагаа илэрхийлсний дээр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, оюутны 70 мянган төгрөг үр дүнгүй халамж болж байгаа зэрэг олон асуудлыг хөндөж, саналаа хэлж байв. Үг хэлсэн иргэдийн олонх нь ганц өөрт тохиолдсон зовлон тоочихоос илүүтэй нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлыг хөндөж байлаа. Ерөнхийлөгч болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар иргэдийн асуултад хариулж, санал бодлоо солилцлоо.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж