
Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоодын төлөөлөл өнөөдөр парламентын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр хуралдаанд оролцож буй гишүүдийн ирц хангалтгүй байсанд байгаль хамгаалагчдын зарим нь дуу алдан “Хөөх энэ гишүүд чинь хуралдаандаа огт суудаггүй юм байна шүү дээ. Ширээ нь хонхойгоод яасан муухай золиг вэ” хэмээн толгой дараалан тоолов. Бас ч гэж танагтай, 30 гишүүн үдээс өмнөх хуралдаанд сууж байлаа. Харин ирц бүртгэл дээр 45 гишүүн хуралдаанд оролцож байна гэсэн мэдээлэл гараад байсанд чуулганы үйл ажиллагаатай танилцагсад “Чуулганы танхим хий үзэгдэлтэй болоо юу. Хэн тэр кноп дээр нь дараад, санал хураалтын дүн өндөр гараад байна вэ” хэмээн хошигноцгоов.
УИХ-ын сонгууль болоход л “хий үзэгдлүүд” гарч ирж, санал хураалтын дүнг өөрчилдөг байсан бол одоо УИХ-ын чуулганы танхим хий үзэгдэлтэй болсон шиг байна шүү”
Г.Дарь