Мьянмагийн лидер АНУ-д айлчлах төлөвлөгөөтэй

Хуучирсан мэдээ: 2013.05.04-нд нийтлэгдсэн

Мьянмагийн лидер АНУ-д айлчлах төлөвлөгөөтэй

   Тейн Сейн. Фото: Nicolas Asfouri / AFP
Мьянмагийн ерөнхийлөгч Тейн Сейн Вашингтонд албан ёсны айлчлал хийж, ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар төлөвлөөд байна. Энэ талаар Цагаан орны  эх сурвалж Agence France-Presse агентлагад мэдээлжээ.

Хагас зууны дотор анх удаагаа хийх гэж буй Мьянмагийн лидерийн АНУ-д хийх айлчлал тавдугаар сарын 20-21-ний үеэр төлөвлөгдсөн байна. Энэ талаар Обамагийн засаг захиргаа албан ёсны мэдэгдэл хийхгүй  гэснийг эх сурвалж онцолжээ.

Мьянмагийн лидер хамгийн сүүлд 1966 онд АНУ-д айлчилсан байна. Тухайн үед тус улсын цэргийн лидер Не Винийг АНУ-ын ерөнхийлөгч Линдон Жонсон урьсан байжээ. Өнөөгийн лидер  Тейн Сейн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор АНУ-д ирж байсан ба уулзалтууд зөвхөн Нью-Йоркт болж байсан гэнэ.  Генерал асан Тейн Сейн Мьянмагийн ерөнхийлөгч болсноос хойш тус оронд улс төрийн зарим нэг өөрчлөлт хийгдэх болсон юм. Тухайлбал, шинэ лидер улс төрийн хоригдлуудыг чөлөөлж, цензурыг халсан байна. Мөн сөрөг хүчний лидер бөгөөд Нобелийн Энхтайвны шагналт Аун Сан Су Жийг парламентад сонгогдохыг зөвшөөрсөн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ нь тус орныг удирдлагынх нь  өгсөн Мьянма нэрээр нэрлээд сөрөг хүчнийхний  хэрэглэдэг Бирм гэсэн нэрнээс нь татгалзах талаар ч бодож эхэлсэн гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж