
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2013 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай А/347 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажил 05 сарын 1-2-ны өдрүүдэд явагдсан бол цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил өчигдрөөс эхэлжээ. Цэрэгт элсүүлэх ажил 05 сарын 05-ныг хүртэл дуустал дүүрэг бүрд байгуулагдсан Цэрэг татлагын товчоон дээр явагдах юм. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг удирдан зохион байгуулж буй “Цэрэг татлагын тйовчоо”-ны даргаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байгаа бөгөөд цэрэг татлагын ажлыг байнгын удирдлагаар хангаж ажиллаж байна.
Б.ЭНХ