Та удахгүй гэртээ засвар хийхээр
төлөвлөж байгаа эсвэл гэрийн тань интерьер сэтгэл нийцэхгүй, өөрчлөхөөр
завдаж байна уу? Гэвч бага талбайтай болхоор нэг л болж өгөхгүй байна
уу? Тэгвэл танд санаа өгөх хэдэн тип байна.

Том өрөө, гал тогоо нэгтэй байр
1. Хана, таазны өнгө өрөөний тавилга,
буйдантай гайхалтай зохицсон байгаа биз. Харахад талбай багатай боловч
шаардлагатай бүх зүйлс эмх замбараатайгаар байрлажээ. Эндээс өнгөний
сонголт хэрхэн нөлөөлдгийг анзаарч болох нь ээ.

2. Гал тогооны хэсгийг тусгаарлан
хана босгох. Ингэснээр илүү эмх цэгцтэй болсноос гадна өрөөнд ажлын
ширээг тавих боломжийг гаргаж өгчээ. Та хана байхгүй байна гээд төсөөл
дөө. Нэг л замбараагүй, эв хавгүй харагдаж байгаа биз. Мөн ажлын
ширээний оронд номын тавиур, аквариум эсвэл ханын зураг гээд юу ч байж
болно. Том өрөө, гал тогоог нэг дор байлгах дургүй хүмүүс энэ аргыг
ашиглаад үзээрэй.

3. Гал тогоо, том өрөөг тусгаарлах.
Өмнөх аргатай ижил, гэхдээ тааз хүртэл тусгаарлахгүй. Гал тогооны
өрөөндөө цонхтой байранд тохиромжтой. Өрөөг илүү саруулхан, мөн эмх
цэгцтэй болгож өгнө.

1 өрөө байр, Бүгд нэг дор
4. Цагаан цайвар өнгө өрөөг илүү
саруул харагдуулдаг. Унтлагын хэсэг болон зочны хэсгийг номын тавиураар
тусгаарлан өгсөн. Энгийн хэрнээ тохилог.

5. Сонирхолтой шийдэл. Хэрвээ тааз
өндөртэй бол ороо хананд тогтоон байрлуулж болох нь. Энэ өрөө нь ердөө
21кв.м бөгөөд ингэж зай хэмнэн, өрөөг саруул болгосон байна.

Дээрхи санал болгосон өрөөний
загваруудаас харахад өрөөг цэлгэр, саруул харагдуулахад цагаан цайвар
өнгө их нөлөөтэй байна. Мөн чимэглэлүүд нь өрөөний загварт нөлөөлж, ая
тухыг мэдрүүлдэг гэдгийг санаарай.

Ч.СОЛОНГО
Эх сурвалж: www.biznetwork.mn
Эх сурвалж: www.biznetwork.mn
Танд нэмж санаа өгөхөд туслах дараах 20 блогны жагсаалтыг танилцуулж байна. Энд дарж харна уу.