Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарснаас Хангай, Хөвсгөлийн уулнаас эх авсан голуудын усны түвшин 25-100 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд хүрч байгаа тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун болон төвийн нутгаар үүлшиж, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи говь талын нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дулаарч 23-25 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 6,7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 5-нд баруун болон төвийн нутгаар, 6,7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 16-18 метр хүрч, хугацааны эхээр шороон шуурга шуурна. 5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Туул, Тэрэлж, Онон, Улз голын саваар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.