Дрю Бэрримор папараццид

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

Адам Сэндлерийн найруулж буй ээлжит шинэ уран бүтээлийн ажилд ороод байгаа жүжигчин Дрю Бэрримор өчигдөр нөхөр Уиль Копельмэний хамт Холливудын “Pikey”-д саатжээ. Бэрримор “Chanel”-ийн  CEO Эри Копельмэний хүү Уильтай өнгөрөгч оны зургадугаар сард Монтекитод хуримлаж тэдний гэрлэх ёслолын зургууд “People” сэтгүүлийн нүүр хуудсанд хэвлэгдэн шуугиан тарьж байсан нь саяхан.

Бэрримор, Уиль нар хуримласанаасаа хойш долдугаар сарын дараа анхныхаа охиныг төрүүлж Олив Бэрримор Копельмэн хэмээн нэрлэжээ. Дарсны бизнест хөл тавьсан Бэрримор уран бүтээлийн хувьд Холливудын хамтрагч Сэндлерийн инээдмийн шинэ киноноос гадна ирэх онд нээлтээ хийх дэлгэцийн шинэ цувралд мөн тоглохоор болжээ.  

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж