Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

“Уулзсан дээрээ”

Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган сая өндөрлөлөө. Чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон бөгөөд нээлт, хаалтын үг хэлсэн юм. Чуулганы төгсгөлд түүнд оролцсон 1000 гаруй хүн “Уулзсан дээрээ” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт зургаа татуулахаар дугаарлацгаав. “Одоо шүүхийнхэн, дараа нь прокурорууд, тэгээд цагдаагийнхан, иргэдийн төлөөлөл” хэмээн ээлж дараалал тогтоочихож. Сэргэлэн зарим нь нэг хоёроороо ч Ерөнхийлөгчтэй зургаа авахуулж харагдав.
               

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж