Обама тэрбумтан эмэгтэйг худалдааны сайдаар томилов

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

Обама тэрбумтан эмэгтэйг худалдааны сайдаар томилов

Майк Фроман, Барак Обама, Пенни Притцкер нар
Фото: Larry Downing / Reuters

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ пүрэв гаригт тэрбумтан бизнесвумен Пенни Притцкерийг (Penny Pritzker) Худалдааны сайдаар томиллоо гэж NBC News мэдээлж байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Худалдааны төлөөлөгчөөр ерөнхийлөгч өөрийн зөвлөх Майкл Фроманыг (Michael Froman) томилсноо мэдэгдэв.

Притцкерийг танилцуулахдаа,  энэ эмэгтэй 25 жил гаруй бизнест амжилттай ажиллаж байгаа ба  сайдад нэр дэвшигч “улс орны ажил хэргийн  элитэд” орж байгаа гэж онцлов.

Обамагийн засаг захиргаанд Притцкерийг Худалдааны сайд болгоно гэсэн яриа эртнээс явж байлаа. Гэхдээ 2008 онд Худалдааны сайдаар Гэри Локу томилогдсон байв.

Обама, Притцкер хоёр 1990-ээд оноос танил гэж Associated Press тэмдэглэв. Ерөнхийлөгч сонгуулийн хоёр компаниараа  мөнгө  хөрөнгө цуглуулах үүргийг Обама энэ эмэгтэйд өгч байжээ.

Одоо Пенни Притцкер нь Hyatt зочид буудлын сүлжээний захирлуудын зөвлөлд ордог ба уг сүлжээг эцэг нь бий болгожээ. Forbes сэтгүүлийн мэдээгээр энэ эмэгтэйн хөрөнгө 1,85 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Уг сэтгүүлийн тэрбумтны жагсаалтын 277-д түүний нэр бичигдсэн байна.

Хэрэв Сенат энэ эмэгтэйг сайдаар баталбал тэрээр АНУ-ын түүхэнд Худалдааны анхны эмэгтэй сайд болно. Мөн Америкийн Засгийн газрын хамгийн хангамж сайтай гишүүн байх нь мэдээж.

Худалдааны өмнөх сайд Жон Брайсон (John Bryson)нь зам тээврийн осол гаргаад тэндээс зугтсан учир  халагдсан байлаа. Машин барьж явахдаа унах хууч хөдөлсөн гэж сайд агсан хэлсэн учраас түүнд хэрэг үүсгээгүй өнгөрчээ.

АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн албыг 2013 оны хоёрдугаар сард Рон Кирк (Ron Kirk) орхисноос хойш уг тушаал чөлөөтэй байлаа.Майкл Фроманыг бас л Сенат батлах ёстой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж