Британийн жүжигчин, «Анна Каренина» киноны од Кира Найтли ирж буй амралтын өдрүүдэд хуримлах гэж буй тухай “Daily Mirror” сонинд мэдээлсэн байна. Найтлийн сүйт хархүү нь хөгжимчин Жеймс Райтон, тэд анх 2011 оны хоёрдугаар сард танилцаад өнгөрсөн жилийн тавдугаар сард сүй тавьжээ. Хуримын ёслол Францын өмнөд нутагт болох бөгөөд түүнд хэдэн арван зочин уригдсан гэнэ. Тэдний эдлэн тэнд байдаг ажээ.
«Хурим нь жинхэнэ нууц ажиллагаа болно. Хосууд хуримын товоо тун саяхан найз нөхөд, хамаатандаа сонсгосон байна. Тэд зочдоос цуварч, цөөнөөр ирцгээж анхаарал татахгүй байхыг хүссэн” хэмээн Найтлийн ойрын хүрээний эх сурвалж дамжууллаа.
Хуримын даашинзыг Шанелийн загварын ордны дизайнч Карл Лагерфельд бүтээсэн гэж хэвлэл мэдээлж байна. Кира Найтли уг ордны нүүр царай билээ.