Цэрэг татлага эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

Цэрэг татлага эхэллээ

Орон нутгийн цэрэг татлага өчигдөр дуусч, эр цэргийн алба хаах шинэхэн цэргүүд өнөөдөр Улаанбаатар хотын дамжин өнгөрөөх анги дээр татагдан ирж байгаа. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар өнөөдрөөс нийслэлийн цэрэг татлага эхэлжээ. Цэрэг татлагын комисс  Сонгинохайрхан дүүрэгт 83-р сургууль, Баянгол дүүрэгт 96-р сургууль, Баянзүрх дүүрэгт 53-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 31-р сургууль, Чингэлтэй дүүрэгт 24-р сургууль, Хан-Уул дүүрэгт 52-р сургууль дээр тус тус байрлаж байгаа ажээ. Одоогоор нийслэлийн цэргийн насны залуучуудын 93 хувьд нь зарлан дуудах хуудас хүргүүлсэн бөгөөд шинээр алба хаах цэргүүдийг тээвэрлэх машинуудыг дүүргүүдийн замын цагдаа шалгаж дуусаад, ЗЦГ-ын командын дагуу нэгдүгээр эгнээгээр тээвэрлүүлэхээр болжээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж