Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

“News week&#34-онлайн

Монголын хамгийн анхны хувийн мэдээллийн агентлаг “News agency” 2013 оны гуравдугаар сарын 4-нөөс эхлэн долоо хоног тутмын “Хураангуй бичиг-News week” сонин гаргаж байгаа билээ. Удахгүй буюу ирэх даваа гаригт бид сониныхоо 10 дахь дугаарыг хүргэх гэж байна. Энэ хугацаанд сонины маань уншигчдын хүрээ улам бүр тэлж байгаад бид баяртай байгаа.

“Хураангуй бичиг-News week” сонин цаасан хэлбэрээр 20 мянган хувь хэвлэгдэж байгаагаас гадна Монголын хамгийн олон хэрэглэгчтэй News.mn сайтаар дамжин хүрч байгаа билээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд мэдээ мэдээлэл, сэтгүүлчдийн бүтээлээ хамгийн олон уншигчдад хүртээмжтэй хүргэх зорилготой байдгийн хувьд бид ийнхүү сэтгүүлчдийнхээ бэлтгэсэн мэдээ мэдээллийг аль болох олон хүнд хүргэж байхыг чармайж байгаа юм.

Ингээд News.mn мэргэжлийн сэтгүүлчдийн багийн бэлтгэж буй тухайн долоо хоног болон ирэх долоо хоногийн нийгэм, эдийн засаг, улс төр, соёл урлагийн онцлох үйл явдлын, мэдээ, мэдээлэл, тойм болон хамгийн их анхаарал татсан долоо хоногийн онцлох хүний ярилцлага бусад мэдээллийн хамт хэрэглэгч, харилцагч та бүхний зар сурталчилгаа, News.mn сайтаар давхар цацагдан, архивт хадгалагдах, хэзээ хүссэн цагтаа, хил хязгаар, орон зайнаас үл хамааран байнга хэрэглэгчдэд хүрч байх боломжтой боллоо.

Эрхэм харилцагч та 20 мянган хувь цаасан хэвлэлээр, мөн давхар онлайн ертөнцөөр зар сурталчилгаа, мэдээ, мэдээллээ хүргэхийг хүсвэл бидэнд хандаарай. Харилцах утас: 99049247, 91111064, 99994952 

NEWS WEEK сониныг онлайн хэлбэрээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Хураангуй бичиг-News week сонины редакц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж