Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд өнөөдрийн байдлаар 110 настан асруулж байгаа аж. Эдгээрэээс хамгийн өндөр настай 100 хүрч байгаа буурай байгаа бол залуу нь 17 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэж байлаа. Өмнөх жилүүдийг бодвол асрах газрын хангамж, хүртээмж харьцангуй сайжирсан. Нийгмийн хамгааллын салбараас ахмадуудад чиглэсэн арга хэмжээг хангалттай түвшинд авч хэрэгжүүлж байгаа хэмээн ахмадууд хуучилсан. Хөл гар муутай өндөр настай ахмадуудад ойрхон салхинд гарах, сум орох, эмнэлэгийн эмчилгээ үйлчилгээ хүртэхээр вокзал явах зэрэгт унаа машин байдаггүй байсаныг өнөөдөр салбар яам шийдвэрлэж “Гурван тамир дунд” сургуулийн хамт олон Батсүмбэр дэхь ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд зориулалтын автобус хүлээлгэн өгсөн юм.
Унаа машины бэрхшээлтэй байсан ахмадууд өөрсдийн гэсэн автобустай болсонтой баяртай байлаа. Мөн тус төвийн дарга Л.Төмөрчөдөр хэлэхдээ урин дулаан цаг ирж буй энэ өдрүүдэд ахмадуудаа ойрхон салхин аялуулах, мөн тэдний эмчилгээ сувилгаанд явуулах асуудлыг шийдвэрлэж чандсаныг онцлоод, талархаж байгаагаа хэлсэн.
Хуучнаар Батсүмбэрийн асрамжийн газар нэртэй байсан бол одоо ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв нэртэйгээр шинэ удирдлагатай, шинэ үйл ажиллагаа явуулах болжээ. Үүднээсээ авхуулаад цэвэр цэмцгэр орчин нөхцөл угтаж байсан нь цаашдаа энэ төвийн ахмууд хүндхэн нөхцөлд амьддардаг гэсэн ойлголтыг халж, ахмадын хөгжлийн ордон болох эхлэл тавигдсаныг илтгэж байсан. Ер нь харж хандах хүнгүй ахмад буурлууд энэ төвийг зоридог биш ахмадууд олноороо цуглаж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг олон улсын жишигт нийцсэн төвийг Батсүмбэрт барих зураг төслийн ажил хийгдэж дууссаныг ч салбарын сайд онцолсон.